НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

A- A A+
НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас санаачлан нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах, тус гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг стандарт шаардлагад нийцүүлэх, иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжоор хангах зорилгоор орон нутгийн замд хамтарсан шалгалт хийлээ.

Тодруулбал, тус аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасаг, аймгийн Засаг даргын Тамгын газрын Авто замын хяналтын улсын байцаагч нартай хамтран Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумаас баруун тийш Тариат сум, зүүн тийш Хотонт сум орох хүртэлх хатуу хучилттай эвдрэл гэмтэл байгаа эсэх, замын тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулсан эсэхийг шалгасан.

Шалгалтын хүрээнд замын эвдрэлийг засах, тэмдэг тэмдэглэгээг бүрэн зөв байрлуулах талаар авто замын хяналтын улсын байцаагч холбогдох байгууллагад  албан шаардлага хүргүүлж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллалаа.