ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Прокурорын байгууллага “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, тус арга хэмжээний хүрээнд нэгж прокурорын газраас эрүү шүүлт гэж юу болох, түүнээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тухайлбал, Архангай аймгийн прокурорын газраас Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, эрүү шүүлтээс ангид байх чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж Эрдэнэбулган сумын 7 багийн нийт 100 гаруй иргэдэд мэдээлэл хүргэжээ. Өдөрлөгийн хүрээнд Архангай аймаг дахь хүний эрхийн референт С.Мөнгөнзаяа “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хандах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”, аймгийн прокурорын газраас 2024 онд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар төрийн албан хаагчдад мэдээлэл өгчээ.