АРХАНГАЙ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
АРХАНГАЙ АЙМГИЙН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцжээ.  Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагуудын оролцоо, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем, Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар сургалт хийж, мэдээлэл өгсөн байна.

Зөвлөгөөнд нийт 32 байгууллагын удирдах болон гүйцэтгэх  100 гаруй албан тушаалтан оролцжээ.