Архангай аймгийн прокурорын газраас “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны хүрээнд “Хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхэд сурган хүмүүжүүлэгчийн оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 5 сургуулийн 350 орчим багш, сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохион байгууллаа.
Уралдаанд тус аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш П.Амарсанаа, лаборатори 1 дүгээр сургуулийн түүх нийгмийн ухааны багш Д.Лхагважаргал, 2 дугаар сургуулийн түүх нийгмийн ухааны багш М.Мянганбэлэг нар шагналт байранд шалгарсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар