УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Будхүү Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбаттай “Сургуулийн орчинд хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр ярилцлаа.
❌ Үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн сурч боловсрох, эрүүл байх, хамгаалагдах эрх нь ноцтой зөрчигдөх гол нөхцөл болдог.
❌ Үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн сурлагын амжилт, бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл санааны байдал сөрөг, тогтворгүй болж улмаар хүүхэд сурах сонирхолгүй болох, хичээлдээ муудах, сэтгэлийн түгшүүр, айдастай болж эхэлдэг.
✅ Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэхэд сургуулийн сурагчид, сурган хүмүүжүүлэгчид, мөн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчдын хамтын ажиллагаа нэн чухал байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газар